Дархан хот нь олон улсын авто зам, төмөр замын зангилан дээр байрладаг, төвийн эрчим хүний систем, өндөр хурдны шилэн кабель бүхий дэд бүтэц хөгжсөн, гадаад 23 муж хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн төвийн бүсийн тулгуур төв болон хөгжиж байна. Дархан-Уул аймгийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс Та бүхнийг манай Найрамдлын Дархан хотод тавтай морилохыг урьж байна.
Нийслэлийн төвлөрлийг сааруулах, аж үйлдвэр, мэдээллийн технологи, инновац хөгжсөн, иргэддээ ээлтэй нийгэм, эдийн засгийн төв болно
Зорилт
Дархан хотод амьдрах орчныг бүрдүүлэх үүднээс орон сууцны “Залуус хороолол” байгуулахаар төлөвлөж байна. Залуус хороолол төсөлд бизнес эрхлэгч, ААНБ, иргэдийг оролцохыг уриалж байлаа. 8000-10000 айлын орон сууц барихаар төлөвлөж ИТХ-аар батлуулсан. Чанартай, хямд өртөгтэй, орлогод нийцсэн орон сууцыг барьж, одоо байгаа иргэд болон шинээр суурьших иргэдэд олгох нөхцөлийг эрэлхийлж байна.
Орон сууц
Дархан хотод 2022 оны 4-р улирал болон 2023 онд ашиглалтад орох орон сууцны хорооллууд м2 1.8 сая – 3.0 саяын хооронд үнэтэй байна.
Хашаа байшин
2014 оноос хойш Дархан хотын гэр хороолол тэлж томроогүй, шинээр газар олголт хийгдээгүй. Тиймээс гэр хорооллыг цаашид хөгжүүлэхгүй, барилгажуулах, орон сууцжуулж орчин үеийн хот болон хөгжих зорилт дэвшүүлсэн. Иймд бид бусад аймгууд шиг шилжин ирж буй иргэдэд газар олголт хийгдэхгүй байна.
Хүүхдийн хөгжлийг бүх талаар дэмжин, сурах үйлийг дадал болгох, сургалтын олон талт шинэлэг арга хэлбэрийг хослуулан хичээл сургалтын үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахаар зорьж байна.
Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн эмнэлгүүдийн мэдээлэл.