Иргэн шилжин суурьшихдаа дараах шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, доорх хоёр хэлтсийн аль нэгд 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт.
- Иргэний үнэмлэх /өөрийн нотлох лавлагаа/
- 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээ
- Оршин суух газрын хаягаа нотлох барим бичиг. Үүнд:
-
- Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,
- Газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчилгээ,
- Нотариатаар гэрчлүүлсэн түрээсийн гэрээ
- Захиалгын гэрээ
- Үл хөдлөх эр хөрөнгө өмчлөгч эсхүл эзэмшигчийн бичгээр гаргасан оршин суулгах тухай зөвшөөрөл.
Материал хүлээн авах цэгүүд:
1. Дархан-Уул аймгийн АЗДТГазрын 2-р дугаар байранд байрлах Улсын бүртгэлийн хэлтсийн байр.
Б.Санж-Очсүрэн /Дархан сумын улсын бүртгэгч/
Утас: 99840660
Даваа – Баасан 08:30-12:30, 13:30-17:30
Бямба, Ням амарна.
2. Дархан зах худалдааны төвд байрлах Нийтийн үйлчилгээний нэгдсэн төв.
Д.Ганцэцэг /Дархан сумын улсын бүртгэгч/
Утас: 99373544
Даваа – Баасан 09:00-13:00, 14:00-17:00
Бямба, Ням амарна.
Хураамж:
Үйлчилгээний хөлс: Өөр аймгаас 2,500₮, Аймаг доторх сум, багаас 1,500₮
Тэмдэгтийн хураамж: Өөр аймгаас 1,000₮, Аймаг доторх сум, багаас 1,000₮