Дарханы дундах аюулгүйн тойргийн замын хажуу толгойн налуу энгэрт байрлах уг цогцолбор нь 3 га талбайтай, 8 усан оргилууртай, Хөхөө Намжилын домгоор сэдэвлэсэн хурдан давхиа морьтны хүрэл баримал бүхий сүрлэг байгууламж юм. “Морин хуур” цогцолборыг 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн улсын комиссоос “Орон нутгийн хамгийн сайн санаачилга”-аар өргөмжилж алтан гэрэгэ олгожээ. Таван хүрэл унагыг уран барималч Н.Оргил мөн өөрөө бүтээжээ.