Эрүүл Мэндийн Газар

Байршил: 5-р баг, Эрүүл Мэндийн Газар

  • 70374303
  • Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар

Эрхэм зорилго

Нэгдсэн эмнэлгийн удирдлага, манлайлалыг дээшлүүлж хүний нөөцийн ур чадварыг сайжруулж, техник технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тогтолцоог үр дүнтэй нэвтрүүлэн, эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, зохион байгуулах үйлчилгээг олон улсын жишигээр хөгжүүлнэ.

 

Товч танилцуулга

Нэгдсэн эмнэлэг нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аймгийн Засаг даргын шийдвэр, холбогдох бусад хууль тогтоомж, стандарыг харъяа эрүүл мэндийн байгууллагуудад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бодлого, арга зүйгээр хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах эрх,үүргийг гүйцэтгэх төрийн байгууллага юм. Мөн иргэдийг дээдэлсэн, тэгш, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх боломжоор хангах, үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, ил тод, иргэдийн оролцоог хангасан байх зарчмыг баримталдаг.

Нэгдсэн эмнэлэг MNS5095:2017 оны стандартын дагуу тусламж үйлчилгээний чиглэлээр бүтэц зохион байгуулалт хийж эмнэлгийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлж байна.

“Нэгдсэн эмнэлгийн үлгэрчилсэн дүрэм, бүтэц үйл ажиллагааны чиглэл”-ийн дагуу Удирдлагын баг, Санхүүгийн алба, Хүний нөөцийн алба, Чанарын алба, Сувилахуйн алба, 26 тасаг нэгжтэй, амбулатори-1,2 тасаг 36 нарийн мэргэжлийн кабинеттай нийт 504 хүний нөөцтэй ажилласан.