Дархан хотын бэлгэдэл тэмдэг, түүнийг хэрэглэх журмыг анх хотын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Гишүүдийн 1974 оны 96 дугаар тогтоолоор баталсан бөгөөд найрамдан эвлэлдэхийг бэлгэдсэн Хаан бугуйвчийг бэлгэ тэмдгээ болгож байсан. /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001.05.09-ний 46-р тогтоолоор Дархан-Уул аймгийн тугаар батлав.
Дархан-Уул аймгийн туг нь орон нутгийн хөгжлийн зам шулуун дардан байхын бэлгэдэл болгож шар өнгийн тууз бүхий энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр өнгөтэй байх бөгөөд төв хэсэгт Хаан бугуйвч, дээд талд нь дээш мандан бадрах галын дөл байрлуулсан байна. /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003.06.04-ний 50-р тогтоолоор Дархан-Уул аймгийн тугаар батлав./