Шилжин ирэх

Дарханы тухай

Дархан хотын бэлгэдэл тэмдэг, түүнийг хэрэглэх журмыг анх хотын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргааны Гишүүдийн 1974 оны 96 дугаар тогтоолоор баталсан бөгөөд найрамдан эвлэлдэхийг бэлгэдсэн Хаан бугуйвчийг бэлгэ тэмдгээ болгож байсан. /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001.05.09-ний 46-р тогтоолоор Дархан-Уул аймгийн тугаар батлав.

Дархан-Уул аймгийн туг нь орон нутгийн хөгжлийн зам шулуун дардан байхын бэлгэдэл болгож шар өнгийн тууз бүхий энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр өнгөтэй байх бөгөөд төв хэсэгт Хаан бугуйвч, дээд талд нь дээш мандан бадрах галын дөл байрлуулсан байна. /Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003.06.04-ний 50-р тогтоолоор Дархан-Уул аймгийн тугаар батлав./

НАЙРАМДЛЫН ДАРХАН

Монгол орны аж үйлдвэрийн томоохон төв Дархан хотын анхны суурийг 1961 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тавьсан. УИХ-ын 1994 оны 32 дугаар тогтоолоор Дархан хотыг Дархан-Уул аймаг болгон өөрчилсөн билээ.

0

мянга гаруй хүн амтай

0
%

хөдөлмөрийн насны иргэд

0
%

15 хүртэлх насны хүүхдүүд

Манай аймаг Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327.5 мянган га газар нутагтай.

Дархан-Уул аймаг нь дэд бүтэц сайн хөгжсөн, Улаанбаатар-Алтанбулагийн чиглэлийн олон улсын авто зам, Улаанбаатар-Сүхбаатарын олон улсын төмөр замын зангилаан дээр оршдог, төвийн эрчим хүчний системд холбогдсон, өндөр хурдны шилэн кабель, хөдөлгөөнт холбооны үйлчилгээтэй билээ.

0

мянган га газар нутаг

Газар тариалангийн салбарт

Манай аймаг Монгол улсын газар тариалангийн салбарын төвийн бүсэд оршдог бөгөөд дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7,8хувийг эзэлж байна. Улсын хэмжээний үр тарианы үйлдвэрлэлийн 2.56 хувь, төмс, хүнсний ногооны 4.7-17.8 хувийг үйлдвэрлэж хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангахад томоохон үүрэг гүйцэтгэж байна.

0
%

хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

0
%

үр тарианы үйлдвэрлэл

0
%

хүнсний ногооны үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарт

Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн

11.6% дулаан цахилгаан үйлдвэрлэлт

7.5% нүүрс олборлолт

54.1% бусад ашигт малтмал олборлолт

5.6% хүнс, ундаа үйлдвэрлэлт

5.9% хувцас үйлдвэрлэлт

0.4% усан хангамж

0.1% химийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн

1.1% төмөр бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүн

13.7% төмөрлөгийн үйлдвэр

тус тус эзэлж байна.

Боловсрол

Дархан-Уул аймагт төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 27 сургуульд 23650 сурагч, сургуулийн өмнөх боловсролын 38 байгууллагад 7800 гаруй хүүхэд, их дээд 6 сургууль, политехникийн 3 коллежид нийт 6000 гаруй оюутан тус тус суралцаж байна. Боловсролын салбарт нийт 1900 орчим багш ажилладаг.

0

Ерөнхий боловсролын 27 сургуульд сурдаг сурагч

0

Сургуулийн өмнөх боловсролын 38 байгууллагад сурдаг хүүхэд

0

Их дээд 6 сургууль, политехникийн 3 коллежид суралцдаг оюутан

0

Боловсролын салбарт ажилладаг нийт багш

Боловсролын байгууллагуудын жагсаалт

Эрүүл мэнд

Эрүүл мэндийн байгууллагын анхны суурийг 1959 онд тавьж, 10 ортой их эмчийн салбар байгуулагдсанаас хойш 60 гаран жил хөгжиж ирсэн түүхтэй. Эрүүл мэндийн салбарт нийт 1500 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн иргэддээ эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. 5 өрхийн эрүүл мэндийн төв, 16 шүдний эмнэлэг, 6 лаборатори, 60 эмийн сан, 6 эм ханган нийлүүлэх байгууллага, 5 сувилал ажиллаж байна.

0

Өрхийн эрүүл мэндийн төв

0

Шүдний эмнэлэг

0

Лаборатори

0

Эмч, эмнэлгийн мэргэжилтэн

Эрүүл мэндийн байгууллагуудын жагсаалт

Гадаад харилцаа

1964 онд байгуулагдсан БТСГ 29 холбоо үйл ажиллагаа явуулдаг бөгөөд гадаад харилцаагаа өргөтгөн ОХУ-ын Улаан-Үд хот, Чита, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хот, БНСУ-ын Бучон хотын Хөнгөн Атлетикийн Холбоо, Японы сайн дурын ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

61 жилийн түүхтэй хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжиж байна.

Бид ОХУ-ын БНБуриад Улсын Улаан-Үд хот, ОХУ-ын Эрхүү мужийн Братск хот, БНХАУ-ын Жилинь муж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, Тун Ляо хот, Эрээн хот, У Хай хот, БНСУ-ын Кёнги зэрэг 21 муж, хотуудтай ах дүүгийн хамтын ажиллагааг салбар бүрд өргөжүүлэн хөгжүүлж, хөрөнгө оруулах таатайн нөхцлүүдийг бүрдүүлэн ажиллаж ирлээ. Мөн НҮБ, Европын Холбоо, ДЭМБ, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Япон Улсын ЖАЙКА ОУБ, БНСУ-ын Койка ОУБ, БНТурк Улсын Тика ОУБ, Швейцарын Хөгжлийн Агентлаг, “Дэлхийн Зөн” ОУБ, СОС хүүхдийн хотхон Үндэсний Нийгэмлэг, Германы Техник Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, “Гүүднэйборс” Олон Улсын төрийн бус байгууллага зэрэг Олон Улсын байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын Холбоо /NEAR/, Дэлхийн эрүүл хотуудын холбоо /WHO Healthy Cities/ зэрэг бүс нутгийн болон олон улсын байгууллагуудын гишүүн юм.

Бүтээн байгуулалтууд

1970 онд Музей байгуулагдаж “Түүхийн, Угсаатны, Байгалийн, Найрамдлын” гэсэн 4 танхимд орон нутгийн түүх соёлыг агуулсан 1300 гаруй үзмэр байдаг.

61 жилийн түүхтэй хотын маань нэр хүнд Монгол улсад төдийгүй гадаадын олон оронд найрамдал хамтын ажиллагаа, ах дүүгийн харилцаагаар тодорхойлогдож дэлхийд нэрлэгдэх хот болон хөгжиж байна.

“Залуучууд” театр, Төв номын сан, Музей, Хүүхдийн номын ордон зэрэг соёлын байгууллага иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлж, “Гэрлэх ёслолын өргөө”, “Хүүхэд хөгжлийн ордон”, “Залуучуудын хөгжлийн төв” нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагааг явуулж байна.

“Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд 7 төрлийн тоглоомыг шинээр суурилуулж, “Хүүхдийн төмөр замын цогцолбор”-ыг байгууллаа.

2020 онд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яамны Олон нийттэй харилцах алба хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж Америкийн соёл, мэдээллийн төв байгуулагдлаа. Тус төв байгуулагдсанаар иргэд англи хэлний сургалтад хамрагдах, англи хэл дээрх номын сан, интернэтээр үйлчлүүлэх, их, дээд сургуулиудын элсэлтийн талаар мэдээлэл авч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд шинэ суурьшлын бүс “Залуус хотхон”-ыг байгуулах, зарим их дээд сургуулийг шилжүүлэх, Арьс ширний томоохон цогцолборыг байгуулан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хотын бохир усны менежментийг сайжруулах, Гэр хорооллыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох, хотын доторх авто замыг нэмэгдүүлэн сайжруулах, газар тариалан эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх зэрэг Дархан хотыг 2035 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны төлөвлөгөө батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Дархан хотын бахархлууд