Дархан хотын бахархалууд

“Дархан-50” цогцолбор

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойд зориулан 50 бүтээлч ажил хийсний нэг нь “Дархан-50” цогцолбор. Дархан 50 цогцолбор нь найман хэсгээс бүрдэх агаад төв талбайн хэсгийг боржин хавтангаар хийж, хоймор хэсэгт шат бүхий цайз хэлбэрийн өндөрлөг байгуулжээ. Энэхүү цайзаас цогцолборыг бүхэлд нь харах боломжтой. Цогцолборын төв хэсэгт хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн усан буулт бүхий хоёр том усан оргилуур, 20 гаруй жижиг усан оргилуур, найман сонгодог баримал байрлуулсан ажээ.